Ministry of Foreign Affairs of Mongolia

09/17/2025 | Press release | Distributed by Public on 09/16/2025 22:19

3RD QUARTER GENERAL EXAM FOR CIVIL SERVICE RESERVE STARTS

Төрийн албаны нөөц бүрдүүлэх Ерөнхий шалгалт өнөөдөр /2025.09.17/ өглөө 08:30 минутад улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн шалгалтад орохоор Төв аймгийн хэмжээнд 111 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг өнөөдөр, маргааш 2 өдөр, зургаан ээлжээр зохион байгуулна. Эхний өдрийн шалгалтын нэгдүгээр ээлжинд 19 иргэн орохоос 13 иргэн шалгалтаа өгч байна. Аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга С.Цогбаяр ажлын хэсэг байгуулах тухай болон шалгалт зохион байгуулах тухай тогтоолыг танилцуулан шалгалтын бүтэц, анхаарах асуудлаар мэдээлэл өгч, амжилт хүслээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 17, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 17, 2025 at 04:19 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]