Ministry of Foreign Affairs of Mongolia

08/04/2026 | Press release | Distributed by Public on 08/04/2026 00:57

МОНГОЛ ТАРВАГА СЭРГЭЭН НУТАГШУУЛАХ АЖИЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.

Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, ховордсон зэрлэг амьтдын тархац нутаг, тоо толгойг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Сүхбаатар аймгийн Байгаль орчны газраас Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын 24.0 сая төгрөгийн санхүүжилтээр "Эко-Үйлчилгээ" төрийн бус байгууллагатай хамтран Монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг амжилттай зохион байгууллаа.

Тус ажлын хүрээнд Мөнххаан сумын нутаг дэвсгэрт 26, Наран сумын нутаг дэвсгэрт 28, нийт 54 Монгол тарвагыг байгалийн түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулснаар тухайн бүс нутгийн биологийн олон янз байдлыг хамгаалах, тарваганы популяцийг сэргээн өсгөхөд бодит хувь нэмэр оруулах чухал ажил хэрэгжлээ.

Сэргээн нутагшуулах үйл ажиллагаанд Сүхбаатар аймгийн Байгаль орчны газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд, Мөнххаан, Наран сумдын удирдлага, байгаль хамгаалагчид болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцож, сэргээн нутагшуулсан тарваганы амьдрах орчныг хамгаалах, тогтмол хяналт мониторинг хийх, хууль бус агнуур болон бусад сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан хамгааллын менежментийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Өнөөдөр бидний хамгаалсан тарвага маргаашийн эрүүл экосистем, байгалийн баялаг, үр хүүхдийн маань үнэт өв байх болно.

Хамтдаа хамгаалж, хамтдаа өсгөн үржүүлье!

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 04, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 04, 2026 at 06:57 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]