Ministry of Foreign Affairs of Mongolia

10/26/2025 | Press release | Distributed by Public on 10/27/2025 06:06

“Хальсанд мөнхөрсөн монгол кино” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Монгол улсад Кино урлагийн салбар үүсэж хөгжсөний 90 жил, мөн Кино зургийн архив байгуулагдсаны 65 жилийн ойн хүрээнд Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив нь ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яам, Монголын Театрын музейтэй хамтран "Хальсанд мөнхөрсөн монгол кино" гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Монголын уран сайхны кинонуудын хайчилбар хальснаас сонгосон 60 гаруй гэрэл зураг болон кино аппарат, цом диплом зэргийг дэлгэн буй уг үзэсгэлэнгийн нээлтэд салбарын уран бүтээлчид, албаны төлөөлөгчид оролцлоо. "Хальсанд мөнхөрсөн монгол кино" гэрэл зургийн үзэсгэлэн 2025 оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on October 26, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 27, 2025 at 12:06 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]