08/14/2026 | Press release | Distributed by Public on 08/14/2026 01:52
✅Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1779 дүгээр шийдвэрийн дагуу тэтгэлэг төлөгч Л.Б-ээс 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Э.О-д олгохоор шийдвэрлэсэн.
✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Л.Б нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 06 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Л.Б-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.
✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 17529 дүгээр шийтгэврээр тэтгэлэг төлөгч Л.Б-г 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулав.