Ministry of Foreign Affairs of Mongolia

07/24/2026 | Press release | Distributed by Public on 07/24/2026 01:50

Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, өргөжүүлнэ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол, Япон хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа 2005 оноос эхэлж, санхүүгийн болон техникийн туслалцаа, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхжуулалт, сургалт, судалгааны чиглэлээр тогтвортой өргөжин хөгжиж байна.

Цаашид хамтарсан сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулах, үндэсний сургагч багш нарыг бэлтгэх, монгоол орны онцлогт тохирсон сургалтын материал, цагийн байдлын хувилбар боловсруулах, алба хаагчдыг тус улсын гамшгийн менежментийн сургалт, дадлагад ажиглагчаар оролцуулах хүсэлтэй байгаагаа хошууч генерал Г.Ариунбуян

илэрхийллээ.

Энэ удаагийн ажлын айлчлал нь хоёр байгууллагын харилцааг шинэ шатанд гаргах, хамтарсан олон талт арга хэмжээг эхлүүлэхэд чухал алхам болохыг талууд онцолсон юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 24, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 24, 2026 at 07:50 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]