09/12/2025 | Press release | Distributed by Public on 09/11/2025 19:52
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023 онд Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу "Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшил, ашиглалтын бүртгэл, түүний хяналтын үйл ажиллагааг шалгаж, холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажил"-ын хүрээнд 2003-2023 ондуудад эрх бүхий этгээдийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд газар өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулсан байдалд хяналт шалгалтын ажлын хэсэг 21 аймагт ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд ГЗБГЗЗЕГ-ын даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/316 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2025 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ний өдрүүдэд ажиллалаа. Өмнөговь аймгийн хэмжээнд 2003-2023 онуудад эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар олгосон байдалд явцын хяналт шалгалтыг хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.