01/02/2026 | Press release | Archived content
Дундговь аймгийн аварга шалгаруулах "Мөсөн сурын харваа" 2026 оны 01 сарын 03-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, 9 аймгийн 41 эрхий мэргэн харваачид өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд: Дундговь аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б.Өлзийбаяр, Монголын мөсөн сурын холбооны дэд ерөнхийлөгч Б.Мөнхжаргал, Монголын мөсөн сурын холбооны нарийн бичгийн дарга, улсын шүүгч П.Буяннэмэх нар оролцож нийт харваачдад амжилт хүслээ.
Мөсөн сурын харвааны шилдгүүдээр:
1-р байр: Хэнтий аймаг Галшар сум Үндэсний сурын "Андууд" клубын харваач Р.Амарболд /Шинээр аймгийн Мэргэн цол/
2-р байр: Дундговь аймаг Эрдэнэдалай сум Үндэсний сурын Их мандал зурхай харваачдын холбоо "Онч мэргэн" багийн харваач Э.Энх-Амгалан
3-р байр: Увс аймаг Цагаанхайрхан сум Үндэсний сурын Модун клубын харваач СДМастер Б.Одсүрэн /Шинээр аймгийн Цэцэн харваач цол/
4-р байр: Ховд аймаг Дарви сум Үндэсний сурын Модун клубын харваач СМастер П.Ууганбаяр /Аймгийн Нягт харваач цол/
5-р байр: Дундговь аймаг Адаацаг сум Үндэсний сурын Их мандал зурхай харваачдын холбоо "Онч мэргэн" багийн харваач Б.Отгонбаатар /Аймгийн Эрэмгий харваач цол/ нар тус тус шалгарлаа.
Тэмцээнийг хамтран зохион байгуулсан:
Дундговь аймгийн Биеийн тамир спортын газар
Дундговь аймгийн Их мандал зурхай харваачдын холбоо