Ministry of Foreign Affairs of Mongolia

02/03/2026 | Press release | Distributed by Public on 02/04/2026 01:24

“SNOW FESTIVAL–2026” EVENTS SUCCESSFULLY ORGANIZED

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, нийтийн биеийн тамирыг сурталчлах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор "Цасны баяр-2026" арга хэмжээг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Зуунмод сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус 20 байгууллагын 6 багийн 510 гаруй ажилтан, албан хаагчид оролцож, цасан дээрх спортын болон хөгжөөнт тэмцээн уралдаан, багийн тоглоом, нийтийн биеийн тамирын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдлаа. Арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан тэмцээн уралдааны дүнг танилцуулбал: Буухиа төрөлд • Тэргүүн байр - Г.Эрдэнэбат даргатай Онцгой байдлын газар • Дэд байр - Д.Ариунсайхан эрхлэгчтэй "Дэгдээхий" цэцэрлэг • Гутгаар байр - Д.Хунтогос захиралтай 4 дүгээр сургууль Олс таталтын төрөлд • Тэргүүн байр - Х.Мөнхцэцэг захиралтай 3 дугаар сургууль • Дэд байр - Г.Эрдэнэбат даргатай Онцгой байдлын газар • Гутгаар байр - Т.Ганцэцэг даргатай Хот тохижуулах газар Цасны волейболын төрөлд • Тэргүүн байр - Отгончимэг эрхлэгчтэй "Бумбардай" цэцэрлэг • Дэд байр - Баттүвшин даргатай Зуунмод цэцэрлэгжүүлэлт • Гутгаар байр - Г.Эрдэнэбат даргатай Онцгой байдлын газар Цасны бүтээлийн төрөлд • Тэргүүн байр - Х.Мөнхцэцэг захиралтай 3 дугаар сургууль • Дэд байр - Б.Аминдаваа захиралтай 1 дүгээр сургууль • Гутгаар байр - Т.Ганцэцэг даргатай Хот тохижуулах газар Энэхүү арга хэмжээ нь иргэдийн нийтийн биеийн тамирын идэвхийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Арга зүйч Б. Золжаргал

Холбоо барих утас: 89960810

Цахим шуудан:[email protected]

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 03, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 04, 2026 at 07:24 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]